-Би Манчестер Ситиг ажигладаг. Барселона, Байер Мюнхений тоглолтыг ч үздэг. Гэхдээ энэ онд хамгийн шилдэг тоглолт үзүүлж буй баг бол яах аргагүй Манчестер Сити. Энэ багийг дэлхийн хамгийн өндөр үнэтэй, хамгийн шилдэг дасгалжуулагч Гвардиолла дасгалжуулдаг. Би яагаад ч юм түүнийг маш ихээр хүндэлдэг. Энэ тоглолт хүнд тоглолт байх болно. Би залуучуудаа урамшуулан, зоригжуулж, ятгаж буй. Энэ оны нэгдүгээр сард Манчестер Ситиг 4:3 хожсон ялалтаа сана гэж хэлж байна. Би ганцхан зүйлийг хүлээж байна. Тоглогчдоо зөвхөн сайн тоглох биш, алдаа хийхээс айхгүй довтолж тоглохыг хэлж байна. Хүлээх биш хүрч тоглохыг би хүсэж байна. Гвардиолла бол Аваргуудын Лигт нийтдээ 12 удаа финалдаж 6 удаа түрүү авч байсан түүхэн амжилтыг эзэмшигч. Өнөө оройны тоглолт европын Аваргуудын Лигийн цомын аваргын цом булаалдах хэмжээний тоглолт болно гэдгийг хөгжөөн дэмжигчиддээ амлая.