-Европын хамгийн өндөр нэр хүндтэй тэмцээний хасагдах 1/8-д Ливерпүүлтэй таарсан. Энэ тоглолт миний санаа бодлыг эзэмдэж буй. Энэ улиралд манай багийг хожсон цорын ганц Английн баг бол Ливерпүүл. Бүр 4 гоол оруулсан. Сүүлийн үеийн тоглолтын харьцаа ч тэдний талд байдаг. Сүүлийн жилүүдэд 9 таарснаас Манчестер Сити дөнгөж 2 хожсон байдаг. 2 тэнцээ, 5 хожигдол. Энэ нь багийн сэтгэл зүйд бас нөлөө үзүүлж байна. Зөвхөн Мухаммед Салах ч биш, Манэ, Фермино нарын гурвал тун осолтой. Маш хурдтай, өндөр техник, ур чадвартай тоглогчид. Эхний тоглолт Ливерпүүлийн талбайд болно. Тиймээс бид хамгаалалтаа маш сайн бэхжүүлж, довтолгоогоо улам хурцлах болно. Ингэж Английн Премьер Лигийн аварга болох нь тодорхой болж буй Манчестер Сити багийн дасгалжуулагч Пеп Гвардиоалла хэлэв.