ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ УАШТ САЙНШАНД ХОТОД БОЛНО

2018-04-04  

МШТХ энэ жилийнхээ УАШТ-ийг Дорноговь аймгийн Сайншанд хотод хийхээр шийдвэр гаргасан байна. 4-р сарын 6-8 -ны өдрүүдэд баг, дан болон холимог хос,нэгбүрчилсэн төрлийн аваргуудаа тодруулна.

-11,12,1- р сард Лигийн аварга, гуравдугаар сард Хотын аварга, мөн сарын сүүлчээр Топ-12 цомын аварга ШТ-ыг зохиосон тул тамирчид бэлтгэл хангагдсан. Цомын аваргаар улсын хошой аварга Б. Билэгт, Хотын АШТ-ээр спортын мастер Эрдэнэбаяр нар түрүүлсэн. Мөн Лиг, Хот, цомын аваргад эхний 3-т шалгарсан улсын аварга Баярмагнай, Бэгз, Лхагвасүрэн нарын аваргууд ч УАШТ-дээ оролцохоор бэлтгэлээ базааж буй гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах хэлэв.

-Орон нутагт УАШТ зохиолгүй удсан. Зарим аймаг УАШТ-ийг хүлээн авах хэмжээнд хүрсэн. Тиймээс Дорноговь аймгийг сонголоо гэж холбооны ерөнхийлөгч Гантулга онцоллоо. Өнгөрсөн оны УАШТ Дархан -Уул хотод зохиогдож, улсын аварга Э.Лхагвасүрэн 4 дэх түрүүгээ авсан байна. Харин залуу мастер Эрдэнэбаяр үзүүрлэж, Батдэлгэр, Чулуудай нар хүрэл медаль хүртсэн байна. Иймээс энэ жилийн УАШТ-д залуучууд өнгөлөх болно гэж хорхойтон Д.Батжаргал таамаглаж байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?