РОНАЛДО ДУБЛЬ ХИЙЖ РЕАЛ ХОЖЛОО

2018-04-04  

Европийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн шилдэг найман багийн тулаанууд эхэллээ. Энэ шатны онцлох  нь болох Испанийн эзэн хааны баг Реалмадрид Италийн Ювентус багуудын тоглолт өнгөрсөн шөнө явагдаж дэлхийн шилдэг тамирчин Роналдо гялалзаж 3:0-ээр яллаа.

Тоглолтын нэгдүгээр үеийн 3 дахь минутанд Роналдо эхний гоолыг оруулж багтаа тэргүүлэл авчирсан. Тэрээр шийдвэрлэх хоёрдугаар үеийн 67 дахь минутанд Роналдо унаж татаж гоолдсоноор багийхаа тэргүүллийг баталгаажуулсан. У

лмаар 72 дахь минутад Марсело гоолдож энэ тоглолтын цэг тавьсан юм. Энэ тоглолтын 66 дахь минутанд Ювентусын довтлогч Пауло Дибало улаан картаар торгуулсан нь багтаа муугаар нөлөөлсөн.   

 

Тэрбээр аваргуудын лигийн 10 тоглолт дараалан гоол оруулсан цор ганц тоглогчоор бүртгэгдэж, нэгэн шинэ рекорд эзэмших болж байгаа юм.

Сонирхуулахад энэ багууд өнгөрсөн жилийн шигшээ тоглолтод таарч Реалмадрид илүүрхэж байсан билээ.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?