-Яаж хожсоноо ч сайн санахгүй байна. Эсрэг багийн Жесус, Стерлинг, Бруне нар бүдгэрсэн. Бид чадсан. Залуучууд маань эхний хожлоо байгууллаа. Гэхдээ баярлах цаг хараахан болоогүй. Баяраа эхлэхээр л баяраа тэмдэглэнэ гэж Ливерпүүлийн дасгалжуулагч Клопп хэлэв.
Аваргуудын лигийн шилдэг дөрөвт английн багаас хэн нь үлдэх вэ? Гэдгийг шийдэх эхний тоглолтдоо Манчестер Ситиг 3:0-ээр Ливерпүүл бут ниргэлээ. Хариу тоглолт 7 хоногийн дараа болно.
Яг одоогоор 12 удаа учирснаас 7:5 харьцаагаар Юрген Клопп илүүрхэж байна. Сүүлийн хоёр учраагаа 4:3, 3:0 харьцаагаар хожсон нь Ливерпүүлд давуу байдал үүсгэлээ.
Ливерпүүл Английн багийг төлөөлж шилдэг 4-т үлдэх чухал хожлоо байгуулсан бол, Байер Мюнхен (Герман), Реал Мадрид ( Испани), Барселона ( Испани) нар ч ялагчаар гарах гараагаа хийлээ.