-Ливерпүүлийн хоёр довтолгоон гоолоор төгссөн. Салах, Чамберлан гоолдсон. Гурав дахийг Манэ мөргөсөн. Ийм л юм болсон. Харин тоглолтыг үзэх юм бол бид давамгайлсан. Хоёрдугаар үед дэндүү сайн тоглосон. Харамсалтай нь гоолдож чадаагүй. 3:0. Энэ бол эхний тоглолтын л дүн. Бид ялагдчихаагүй. Хариу тоглолт бий. Хэн ч итгэхгүй. Гэхдээ бид ялалтыг өөрийнхээ талд эргүүлнэ. Сэтгүүлчдийн асуултад Манчестер Ситигийн дасгалжуулагч Пеп Гвардиолла ингэж хариуллаа. Хариу тоглолтод бэртэл авсан Ливерпүүлийн гол довтлогч Салах тоглох боломжгүй болсон байна.