УАШТ Дорноговь аймгийн Сайншанд хотод эхэлж, 22 багийн 200 гаруй тамирчид хурд, хүчээ сорьж байна.
Эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс аваргын төлөө улсын хошой аварга Б.Баярмагнай, Я.Бэгз, жижиг Баярмагнай нарын "Аварга зам" баг, улсын хошой аварга Б.Билэгт тэргүүтэй, дэд мастер Чинзориг, залуу тамирчин Баттөмөр нарын "Бласт" багтай шалгаран үлдэв.
Хүрэл медалийн төлөө улсын дөрвөн удаагийн аварга Э.Лхагвасүрэн тэргүүтэй, дэд мастер Чулуудай, Лхагва-Эрдэнийн "Монлаа" баг, Мөнхбилэг, Оргил, Батдэлгэр нарын багтай тоглохоор тунажээ.
Залуу мастер Ч.Эрдэнэбаяр, улсын аварга Энхсайхан, дэд мастер Ариунболд нараас бүрдсэн Төмөрт Өргөө баг шигшээ наймаас хасагдсан байна. Дэд мастер Мөнхбилэг рейтингээрээ ширээний теннисчидийг тэргүүлж буй Ч.Эрдэнэбаярыг хожиж, энэ удаагийн улсын аваргын анхны сенсаацийг тарилаа.
Өнөөдөр хос тоглолт болон нэгбүрчилсэн төрлийн хэсгийн тоглолт болно гэж холбооны нарийн бичгийн дарга С.Галбадрах Дорноговь аймгаас мэдээллээ.
Д.ЖАРГАЛ