ОУХМ Я.БЭГЗ З ДАХЬ ТҮРҮҮЛГЭЭ АВЛАА

2018-04-09  

Зүүн гараас : мөнгөн медаль хүртсэн улсын хошой аварга Б.Баярмагнай, 2018 оны улсын аварга, улсын гурван удаагийн аварга Я.Бэгз, хүрэл медальт улсын хошой аварга Б.Билэгт, хүрэл медаль хүртсэн улсын дөрвөн удаагийн аварга Э.Лхагвасүрэн нар шагналын тавцанд хамтдаа

Дорноговь аймгийн Сайншанд хотод зохиогдсон Монголын ширээний теннисний 53 удаагийн эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд ОУХМ Я.Бэгз түрүүлж, 3 дахь түрүүгээ өргөлөө.

Нийт 60 гаруй шилдэг теннисчид өрсөлдсөнөөс шилдэг наймд 2017 оны улсын аварга, ОУХМ Э.Лхагвасүрэн, улсын гурван удаагийн аварга С.Галбадрах, улсын хошой аварга Б.Баярмагнай, Я.Бэгз, Б.Билэгт, дэд мастер Д.Чинзориг, Д.Батдэлгэр, Чулуудай нар шалгарсан.

Өнгөрсөн оны шилдэг наймын төлөөлөл болох улсын аварга Энхсайхан, спортын мастер Ч.Эрдэнэбаяр нар 16-д унаснаар С.Галбадрах, Б.Билэгт нар шигшээд шалгарсан. Хамгийн ахмад тамирчин, ОУХМ С.Галбадрах өөрийн шавь болох дэд мастер Эгшинлэн, дэд мастер Алтаншагай нараас "шалгалт" авч, анги "улируулав". Өнгөрсөн жил 4 аварга, 4 дэд мастер шигшээ 8-д үлдэж байсан харьцаа өөрчлөгдөв. Улсын 5 аварга үлдэж, хасагдах нугалаанд ОУХМ, улсын 3 удаагийн аварга С.Галбадрах өөрийн шавь Э.Лхагвасүрэнд бүдэрснээр 4 аварга шигшээ 4-д шалгарсан. Лхагвасүрэн түрүүлбэл улсад 5 түрүүлсэн Т.Болд аваргын рекордтой зэрэгцэх, нөгөө гурвын хэн нэг нь түрүүлбэл хошой түрүүгээ 3 болгох нөхцөл бүрдсэн. Энэ жил түрүүлнэ гэдэг таамагт багтаж байсан Ч.Эрдэнэбаярыг 16-ны нугалаанд 3:1-ээр хожсон Б.Билэгт ч түрүүлэх теннисчиний тоонд багтаж байсан боловч Б.Баярмагнайд 3:1-ээр хожигдож хүрэл медаль дээр буусан.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний онцлох тоглолтоор Э.Лхагвасүрэн-Я.Бэгзийн хагас шигшээ финалын тоглолтыг нэрлэсэн. Хэдийгээр 1:3-аар Лхагвасүрэн ялагдсан ч, өрсөлдөөн, тэмцэл дүүрэн үзүүштэй тоглолт үзүүлсэн гэж үзэгчид үнэлсэн. Ийнхүү Лхагвасүрэн улсын аваргын 4 алт, 2 мөнгөн медалийн багцаа хүрэл медалиар чимлээ. Энэ бол УАШТ-ний нэгбүрчилсэн төрлөөс авч буй түүний анхны хурал медаль байв. Аваргын төлөөх тоглолт Б.Баярмагнайн давамгайллаар эхэлсэн ч Бэгзийн 3:2 ялалтаар өндөрлөв.

Хамгийн ахмад насны хоёр аварга финалдаж, 40 настай Я.Бэгз харих болоогүй гэдгээ үзүүлж 3 дахь түрүүгээ авлаа. -2004 онд, хамгийн сүүлд Спартакиадын аваргын алтан медаль хүртэж байснаас хойш 3 удаа финалдсан байна. 14 жилийн дараа аваргаа дахин хамгаалсандаа туйлын баяртай байна гэж Я.Бэгз сэтгэгдлээсээ хуваалцав.

 

Бэгз & Лхагвасүрэн тоглолт

Баярмагнай & Лхагвасүрэн тоглолт

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?