БОЛОР-ЭРДЭНЭ : АВАРГА БОЛСОНДОО ИТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

2018-04-09  

Зүүн гараас : 2018 оны УАШТ-ний мөнгөн медальт, дэд мастер Ундрам, 2018 оны улсын аварга Болор-Эрдэнэ, 2018 оны УАШТ-ний хүрэл медальт Должинзуу, Батхишиг нар

Эмэгтэй теннисчидийн өрсөлдөөн ихэсч, түрүүлэх тамирчны нэрийг цохон хэлэхэд амаргүй болсон. УАШТ-д 9 удаагийн аварга Батхишиг, улсын аварга Дэлгэрмаа, УАШТ-ний хошой мөнгөн медальт Индра, Должинзуу, дэд мастер Ундрам, Болор-Эрдэнэ, тэдний дараагийн үнэ Сэлэнгэмөрөн гээд олон тамирчны хэн нь ч цахиур хагалж мэдэх байсан. Өнгөрсөн жилээс залуу үе маш хүчтэй түрж буй нь илэрхий мэдрэгдэх болсон. Тэгвэл энэ жилийн тэмцээн ч багагүй сенсаац дүүрэн байлаа. 16-ны нугалаанд залуу тамирчин Сэлэнгэмөрөн 2018 оны УАШТ-д түрүүлэх магадлалд багтаж байсан улсын аварга М.Дэлгэрмааг 3:1-ээр хожиж анхны дуулианыг тарьсан. Тэгвэл энэ нугалааны даваанд Баянхонгорын залуу тамирчин Мөнхгэрэлд спортын мастер, УАШТ-д хоёр удаа финалдаж, хошой мөнгөн медалийн эзэн болсон Индра мөн л 3:1 бүдэрч дараачийн сенцсацийн эзнээр тодорсон.

Энэ сенсаацийн эзэн залуу тамирчдыг улсын аварга Батхишиг, Болор-Эрдэнэ нар дарж, шигшээ 4-т спортын мастер Должинзуу,дэд мастер Ундрам нарын хамт шалгарсан. Ундрам, Должинзууг, Болор-Эрдэнэ-Батхишигийг тус тус хожсоноор өнгөрсөн оны хүрэл медальтнууд финалдав. Төмөрт-Өргөө-Чингэлтэй дүүрэг багын хоёр залуу дэд мастерийн тулаан 3:0 харьцаагаар Болор-Эрдэнийн ялалтаар өндөрлөв. - Би түрүүлнэ гэж бодоогүй, санаа ч үгүй. Амжилтаа давтах юмсан, болбол, өнгийг нь хувиргачих юмсан гэдэг бодлыг тээж Дорноговьд ирсэн. Шигшээ 4-т үлдэнгүүт өнгийг нь хувиргах бодол хэвээр үлдсэн. Харин финалд үлдээд түрүүлчихийн төлөө тоглосон. Аварга болсондоо итгэж чадахгүй байна гэж 2018 оны улсын аварга Болор-Эрдэнэ сэтгэгдлээсээ хуваалцав.

-Би түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Түрүүлнэ ч гэж Дорноговьд ирсэн. Финалд тоглолтоо гаргаж чадалгүй хожигдлоо. Санасандаа хүрэхийн тулд дараа жилийн УАШТ-ийг хүлээх боллоо гэж Ундрам алдарсан сэтгэлээ хумьж, чангалан байж хэлэв. -Финалын 4-т өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээрээ үлдсэндээ баяртай байна. Тэмцээнд бэлтгэл ханаагүй, нялх биетэй оролцож хүрэл медаль хүртсэндээ сэтгэл хангалуун байна. Аварга болсон Болороо дүүдээ, аав ээжид нь, багш дасгалжуулагч нарт нь баяр хүргэе. Маш их хөдөлмөрч, зүтгэлтэй охин. Зүтгэл нэг өдөр гавьяа шагнал авчирдаг гэдгийг Болороогийн үйл хөдлөл харууллаа. Зөв сэтгэлтэй охин. Болороогоо аварга болсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе гэж улсын 9 удаагийн аварга Батхишиг бодлоосоо хуваалцав.

 

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Заяа:Мундаг амжилт шүү...Улам их амжли хүсье найздаа 2018-04-09
bolor :baharhmaar ym beee mundag mundag 2018-04-09
Сонирхогч:Тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье. Мөн дэмжиж туслаж байдаг ар гэрийнхэн, аав, ээжүүд, ах дүүс нарт нь ч амжилт хүсэн ерөөе. 2018-04-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?