Сүүлийн үед залуус чөлөөт цагаа аялал, алхалтад зарцуулах нь ихэссэн гэж болно. Нэг хэсэг хотынхоо утаанаас зугтаж амралтын өдрийг ч болов цэвэр агаарт өнгөрүүлэхийн тулд Богд уул руу алхдаг байсан бол одоо түүнээсээ халиад төрөл бүрийн сонирхолтой аяллуудад хамрагдах болжээ.
Тэр хэрээр олон сонирхолтой экстрим аяллууд ч хөгжиж байна. Тухайлбал,
Горхи, Тэрэлжийн аялал жуулчлалын бүсэд түшиглэн өвлийн улиралд морь болон нохой чарга хослуулсан аялал, мөсөнд авиралт хийх аялал гэх мэт аяллууд зохион байгуулагддаг бол зарим нэг нь шүхрээр буух, мото аялал, дугуйн аялал, хаданд авиралт хийх гэх мэт аялалын төрлүүд ч олноороо нээгджээ.
80 МЕТРИЙН ЭГЦ ХАНАНААС БУУХ АЯЛАЛ ЭНЭ САРЫН 15-НД
Түүнчлэн сүүлийн үед залуусын хамгийн их сонирхож байгаа нэг аялал бол эгц хаднаас олсоор буух. Хаднаас олсоор буух аяллыг ихэвчлэн Тэрэлжийн Бүүвэй хад болон Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрханы 80 метр өндөр хаднаас буухаар зохион байгуулдаг байна.
Үүний нэг жишээ бол энэ сарын 15-нд Аялал сонирхолтой Залуус клуб Зоргол хайрханы Тоомтын агуйн 80 метр өндөр эгц хаднаас олсоор буух аяллыг зохион байгуулах гэж байна.
Эдгээр аяллыг аялал жуулчлалын салбарын мэргэжилтэй залуучууд аюулгүй ажиллагаа, бэхэлгээг сайтар хангасны үндсэн дээр өөрсдөө бие даан зохион байгуулж байгаа нь бахархмаар хэрэг юм.
Ер нь экстрим аялалын хамгийн том давуу тал нь айдсаа давж сурах бөгөөд айдсаа давснаараа алив эрсдлийг даван туулах чадвар суух, ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг ч хурдан олох дадал, хэвшилд суралцдаг байна.
Тиймээс нийт залуустаа амралтын өдрөө үр дүнтэй, өөрт хэрэгтэй аялалд зарцуулж, аяллын амтыг, үнэ цэнийг мэдрэхийг уриалж байна.
Та бүхэн аялалд нэгдэхийн тулд Аялалд нэгдэгсэд, Аялал сонирхогчид, Аялалд сонирхолтой Залуус, Дэлхийгээр аялагчид, Аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээлэл...гэх мэт цахим хуудсуудаар зочлоорой.