МАНЧЕСТЕР СИТИ ЭЭЛЖИТ ХҮНД ЦОХИЛТОНД ОРОВ

2018-04-10  

Манчестер Сити Английн Премьер Лигийн аварга болж, цом өргөх нь тодорхой болсон. Гэвч Аваргуудын Лигийн шилдэг 4-т үлдэж чадах эсэх нь улам эргэлзээтэй болж эхлэв. Аваргуудын Лигийн эхний тоглолтонд 3:0-ээр Ливерпүүлд ялагдсаныг санаж буй. - Энэ тоглолт, ялангуяа эхний хагасын тоглолтыг аадар бороотой зүйрлэж болно. 3 гоол гэж Юрген Клопп дүгнэсэн бол , - Энэ бол ердөө л тоо. Бид тоглолтоороо илүү байсан. Дүн нь харин 3:0. Бид хожигдсон. Хожигдсон гэдэг бол ялагдсан гэсэн үг биш. Бидэнд талбайдаа хийх хариу тоглолт, 90 минут бий. 3 гоол хийх чадал манай залууст бий. Тоглолтоо зөв эхлүүлж, зөв л тоглоход хамаг учир бий гэж Пеп Гвардиолла хэлэв.

Гэвт түүний залуучууд талбай дээрээ 2:3-аар Манчестер Юнайтед багт бас хожигдсон нь сэтгэл зүйн томоохон цохилт болов. Ирэх долоо хоногт хариу тоглолт хийхийн өмнө талбай дээрээ ялагдсан нь Ливерпүүлийг хожно гэх найдлагыг тас цохилоо. Ингэж үзэх үндэслэл бий гэж хөлбөмбөгийн фанатууд үзэж буй ч, Пеп-т итгэгчид түүнээс дэндүү олон. 

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?