БАЯРТАЙ БАРСА

2018-04-11  

Аваргуудын лигийн таван удаагийн аварга Испаний Барселона шөвгийн наймд Италийн Роматай таарч эхний тулаанд 4:1-ээр илүүрхэж их шөвөгт шалгарах болзлоо бараг л хангаад байв.

Өнгөрсөн шөнө Италид явагдсан хариу тоглолтод Рома гурван гоол оруулж байж цааш шалгарах биелэгдэшгүй даалгавартай талбайд гарсан.

Рома клубийнхэн тоглолтын эхнээс л довтолж зургаа дахь минутанд эхний гоолыг оруулж чадсан юм. Даниел Де Россигийн талбайн төвөөс дамжуулсан бөмбөгийг дамжуулсан бөмбөгийг Босни довтлогч Эдин Жеко гоол болгов. Хонгилын үзүүрт гэрэл харсан тэд уулгалан довтолсоор байсан нь хоёрдугаар үеийн 58 дахь минутанд үр дүнгээ өгч Барсагийн хамгаалагч Фике өөрийн талбайдаа Александр Колоравыг өшиглөж унагасныг шүүгч гярхай ажиглаж 11 метрийн торгуулийн цохилт заав. Үүнийг багийн ахлагч Де Росси гоол болгож нийлбэр дүнг 4:3 болгож ойртуулав. Одоо тэндэнд дараагийн шатанд шалгарахын тулд ганц л гоол шаардлагатай байв. Хэрэгтэй байсан гоолыг 82 дахь минутанд Моналас оруулж Ромаг их шөвөгт оруулсан юм.

Ийнхүү энэ улиралд таарсан өрсөлдөгч бүрээ шүүрдэж байсан Барселонагийн гайхалтай улирал аваргуудын лигийн шөвгийн наймд дээр ирээд дуусч байна. Өнөө шөнө эзэн хааны Реал мадрид Испаний нэр төрийг хамгаалахаар Италийн Ювентусын талбайд зочлох бол Севияа Германы Бавариа Мьюнхентэй тоглоно.     

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?