Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд өндөрлөж плэи офф эхлээд байна.
Өнгөрсөн шөнө тоглолт дорнод бүсийн дөрөвдүгээр байраар шалгарсан Кливлэнд Кавальерс талбайдаа Индиана Пейсерстэй тоглож 98-80 харьцаагаар ялагдлаа.
Тоглолтын эхний үеэс Песерс тэргүүлж 33 оноо авсан бол хамгаалалтаа найдвартай хийж ердөө 14 оноо авчээ. Энэ давуу байдлаа тоглолтын эцсийн шүгэл дуугартал хадгалснаар цувралын эхний тоглолтод ялалт байгуулжээ.
Индианагаас энэ улиралд багаа чирч буй Уиктор Олодипо үүргээ сайн биелүүлж 32 оноо авч багаа хожилд хөтөлсөн юм.
Харин Кливландаас Леброн Жеймс 24 оноо, 10 самба, 12 оновчтой дамжуулалт трибл дабл хийсэн ч бусад тоглогчид нь хангалттай тусалж чадсангүй хожигджээ.
Мөн дорнод бүсийн дэд байраар шалгарсан Бостон Селтикс талбайдаа Милоуки Баксыг хүлээн авч ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын төгсгөлд 113:107-оор илүүрхлээ. Селиксээс Ал Хорфорд 24 оноо, 12 самбар, Ж.Татум 19 оноо, 10 самбар, У.Броун 20 оноо, Т.Розер 23 оноо, М.Моррис 21 оноо авсан байна. Харин Милоукигаас багийн лидер Я.Антетокунмпо 35 оноо, К.Мидлетон 31 оноо авсан ч ялагдал амссан байна.