МАНЧЕСТЕР СИТИ АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГИЙН АВАРГА БОЛЛОО

2018-04-17  

 -Өнгөрсөн улирлын аварга Челсиг талбай дээр нь 1:0-ээр хожоод л бид аварга болох юм байна гэдэгтээ итгэл төрсөн. Дараа нь бид 19 тоглолт завсаргүй хожил авч, бусдаас тасарсан. Энэ бүхний үр дүнд манай баг бүтэн 5 тоглолтын өмнө аварга болж чадлаа. Манчестер Сити бол Челси, Манчестер Юнайтедтай адил хүчирхэг, арвин түүхтэй баг биш. Гэхдээ Манчестер Сити бол сайн баг гэж тус багийн дасгалжуулагч Пеп Гвардиолла баяраа хуваалцахдаа хэлэв.

Пеп Гвардиолла баг агуу дасгалжуулагч гэдгээ дахин батлав. Тэрбээр Барсаг, мөн Байер Мюнхенийг алдрын оргилд аваачсан. Тэгвэл Манчестер Ситигийн эрин үе эхэлж буйг зөвхөн Англид төдийгүй, Европ тивд тэр зарлаж чадлаа. Энэ жил Манчестер Ситид ганцхан баг л саад болсон. Энэ нь нэг ч хожигдолгүй, дээр нь 19 дараалсан хожлын рекордийг нь Ливерпүүл тасалсан. Таслах таслахдаа 4:3-аар тэднийг хожсон. Дараа нь хоёр дараалан хожиж, Аваргуудын Лигээс мөн л Ливерпүүл мулталсан. Гэвч Пеп Гвардиоллад англичууд талархаж байна. Багаа эхний жил 3-т, хоёрдахь жилдээ түрүүлүүлж чадлаа гэдэгт. Мөн Английн цомыг Манчестер Сити эзэмшсэн. Хожигдохдоо өөр улсын багт биш, Английнхаа Ливерпүүлд хожигдсон учраас английн фенүүд гомдол багатай үлдсэн. Тэгвэл Пеп Гвардиоалла багийнхаа хамт Английн цомыг өргөх цагаа сэтгэл догдлон хүлээж байна. Учир нь Ням гарагийн тоглолтонд тэднийг нэхэж явсан Манчестер Юнайтед хожигдсоноор тэд хэнд ч гүйцэгдэхгүй болсон байна.

 

Д.ЗАЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?