Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо /МБФНХ/-ноос 2018 оны бодибилдингийн өсвөр болон насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 22-нд буюу ирэх ням гарагт Улаанбаатар хотноо "Корпорейт конвеншн" төвд болно.
Энэ жилийн тэмцээнд нийт 200 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд өсвөрийн ангилал шинээр нэмэгдэж оржээ. Энэ удаагийн УАШТ-д шинээр нэмэгдсэн хүүхдийн төрөлд тэд тайзан дээр анх удаа биеийн хөгжлийн зөв зохицол, чөлөөт үзүүлбэрийг үзүүлэх юм.
Тэмцээнийг зохион байгуулагчид тамирчид болон сонирхогч иргэдэд зориулсан хувийн сахилга батаа сахих зөвлөмжийг хүргүүлсэн байна. Уг зөвлөмжид тэмцээний үеэр шүүгч, тайзны шүүгч болон арын шүүгчдийн шаардлагыг үл биелүүлэх, тайзны соёл зэрэг сахилга батын зөрчил гаргахгүй байхыг сануулжээ.
УАШТ-ний ангиллыг сонирхуулахад :
Бодибилдинг 60 кг, 65 кг, 70 кг, -75 кг, +75 кг,
Ахмад ангилалд 40-өөс дээш нас, -75 кг, +75 кг,
Залуучууд ангилалд 21 нас хүртэл, жингийн ангилалгүй,
Классик Бодибилдинг ангилалд 171 см /+2 кг/, 175 см /+4 кг/,
Фитнесс мистер, Менс физик /өндөр/ 174 см дээш, 174 см доош,
Атлетик фитнесс, Боди Фитнесс мисс, Бикини /өндөр/ 163 см дээш, 163 см доош,
Мисс фитнесс, Хүүхдийн фитнесс охидын 7 хүртэлх нас, 8-9 нас, 10-11 нас, 12-13 нас, 14-15 нас,
Хүүхдийн фитнесс хөвгүүдийн 8-10 нас, 10-12 нас, 13-15 нас гэсэн ангиллаар тус тус шилдгүүдээ тодруулна.