МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ЛИГИЙН ДЭД БАЙРАА БАТАЛГААЖУУЛАВ

2018-04-19  

Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн болж өндөрлөлөө. Лигийг дэд байрт бичигдэж буй Манчестер юнайтед Боурнмутын талбайд зочилж 2:0-ээр ялалт байгууллаа.

Эхний үе  28 дахь минутанд Манчестер Юнайтедын төвийн хамгаалагч Крис Смоллинг гоолдож багтаа тэргүүлэл авчирснаар өндөрлөсөн.Шийдвэрлэх хоёрдугаар үед Боурнмут гоол оруулах даалгавартай гарч ирсэн ч хамгаалалтандаа алдаа гаргаж Белги довтлогч Ромелу Лукаку гоолдож багтаа ялалт авчирчээ.

Ингэснээр Манчестер Юнайтед 74 дэх оноогоо авч хүснэгтийн дэд байраа хадгалсан бол Боурнмут 38 оноотойгоор лигийн арваннэгдүгээрт бичигдэж байна. Английн премьер лигт Манчестер сити 34 оноотойгоор түрүүлэх болзлоо хангаад байгаа бол аваргуудын лигийн эрхийн төлөө Тоттенхем, Челси багууд ширүүн өрсөлдөж байна. 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?