Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн боллоо. Энэ улиралд аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй Челси энэ удаа Бөрнли багтай тоглож 2:1-ээр ялсан юм.
Тоглолтын нэгдүгээр үеийн 20 дахь минутад Лонг авто гоол оруулж багаа хөөдөж эхний үе өндөрлөсөн. Харин хоёрдугаар үеийн 64 дэх минутад Барнс Тибо Куртуагийн хаалганд гоол оруулж багтаа тэнцээ авчирчээ. Тэгсэн ч 69 дэх минутад Уиктор Мосес гоолдсноор багтаа гурван оноо авчирчээ. Челси 63 оноотойгоор хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна.
Харин Бөрнли 52 оноотойгоор долоо дугаарт жагсаж буй юм. Тэд үлдсэн тойргийн тоглолтуудад ялалт байгуулбал ирэх улиралд европ лигт анх удаагаа өрсөлдөх боломж нээгдэж байна.
Д.НЯМАА