ЧЕЛСИ АВАРГУУДЫН ЛИГТ ОРОХ БОЛОМЖОО ХАДГАЛЖ ҮЛДЛЭЭ

2018-04-20  

Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн боллоо. Энэ улиралд аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй Челси энэ удаа Бөрнли багтай тоглож 2:1-ээр ялсан юм.

Тоглолтын нэгдүгээр үеийн 20 дахь минутад Лонг  авто гоол оруулж багаа хөөдөж эхний үе өндөрлөсөн. Харин хоёрдугаар үеийн 64 дэх минутад Барнс Тибо Куртуагийн хаалганд гоол оруулж багтаа тэнцээ авчирчээ. Тэгсэн ч 69 дэх минутад Уиктор Мосес гоолдсноор багтаа гурван оноо авчирчээ. Челси 63 оноотойгоор хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна.

Харин Бөрнли 52 оноотойгоор долоо дугаарт жагсаж буй юм. Тэд үлдсэн тойргийн тоглолтуудад ялалт байгуулбал ирэх улиралд европ лигт анх удаагаа өрсөлдөх боломж нээгдэж байна.      

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?