ФИЛАДЭЛФА 76 ЦУВРАЛЫГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2018-04-20  

Өмнөх тоглолтод дасгалжуулагч Эрик Споэстрогийн ур ухаанаар ялалт байгуулж чадсан дөлнүүд тоглолтын эхний гурван үед хүч тэнцүү тоглосон.

Ялангуяа Жастайс Винслов, Горан Драгич нар тоглолтыг эрчтэй эхлүүлсэн юм. Харин өмнөх тоглолтод онцгой байсан Дуайн Вэйд энэ удаа тааруу тоглолт үзүүллээ.

Дөлнүүдийг довтлох бүрт 76-чууд эргүүлэн оноог авч байв. Бэртлээсээ эргэн ирсэн Жоэл Эмбид цөөхөн минутад ашигтай тоглож сэлгээнээс Марко Бэлинэли найдвартай шидэж байлаа. Сүүлийн дөрөвдүгээр үед хоёр багийн оноо бараг тэнцүү эхэлсэн ч төгсгөл хийх ур чадвартай тамирчин Миамид байсангүй. Улмаар тоглолт 128:108-ын харьцаатай Филадэлфа 76-чуудын давамгайллаар өндөрлөсөн юм.  

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?