ИНДИАНА ПЭЙСЕРС ЦУВРАЛЫГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2018-04-21  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плэйоффт дорнод бүсийн дөрөв болон тавдугаар байраар шалгарсан Кливлэнд Кавальерс болон Индиана Пэйсерс багуудын гурав дахь тоглолт өнөө өглөө боллоо.

Өнгөрсөн улирлын дэд аварга Кавальерс тоглолтыг онцгой эхлүүлж эхний хагасыг 57:40 харьцаатай өндөрлүүлсэн. Энэ үед тэд Индианагийн гол тоглогч Виктор Оладипо дээр сайн хамгаалалтыг хийж тоглолтыг хязгаарлаж байсан юм.

Харин шийдвэрлэх хоёрдугаар хагасд Пэйсерс эргэн ирэлт хийж үндсэн цагт 92:90 харьцаатай буулган авч цувралыг 2:1 тэргүүлж эхэллээ. Энэ өдөр Хорват довтлогч Боян Богданович 30 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд  холын зайнаас долоон удаа оновчтой довтолсон. Виктор Оладипо 18 оноо, зургаан самбар, долоон оновчтой дамжуулалт өгч багтаа тус хүргэсэн.

Кливлэнд Кавальерс багаас Лэброн Жэймс 28 оноо, 12 самбар, 8 оновчтой дамжуулалт, Кэвин Лаав 19 оноо авсан ч Хорват залууг зогсоож чадсангүй.

Цувралын дөрөв дэх тоглолт Даваа гарагт Индиана Пэйсерс багийн талбайд болох юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?