УЛААНБААТАР БАГ ФИБА 3Х3 ДЭЛХИЙН ГРАНПРИ ТЭМЦЭЭНД 3-Р БАЙРАНД ОРЛОО

2018-04-23  

Энэ амралтын өдрүүдэд БНХАУ-ын Наньжин хотноо Фиба 3х3 дэлхийн гранпри цуврал тэмцээн болж эх орноо төлөөлөн 3х3 мэргэжлийн лигт Улаанбаатар болон Ховд багууд оролцсон юм.

Тэмцээний “Б” хэсэгт багт Ховд баг хэсгийн эхний тоглолтондоо Японы Тама Централ багийг 18:14-аар хожсон бол Словений Пиран багт 22:12-аар дийлдэж хэсгээс 2-р байраар шалгарсан. Харин тус гранпри тэмцээний чансаанд 4-т эрэмбэтэй манай Улаанбаатар баг хэсгийн 2 тоглолтондоо Сербийн Раска болон Хорватын Сплит багуудыг буулган авч хасагдах шатанд шалгарсан юм.

Улмаар хасагдах шатанд манай 2 баг хоорондоо таарч Улаанбаатар баг 22-18-аар хожиж шилдэг 4-т шалгарч үлдсэн бол Ховд баг тус гранпри тэмцээнд 7-р байранд шалгарсан юм. Харин Улаанбаатар баг хагас шигшээгийн тоглолтонд Сербийн алдарт Нови сад багийг шөвгийн наймд буулган аваад байсан ОХУ Москва багт 22-18-аар хожигдож улмаар хожлын чансаагаараа манай Улаанбаатар баг 3-р байранд шалгарч 3 мянган долларын шагналыг хүртлээ.

Мөн Улаанбаатар баг тус гранпри  тэмцээний 3-р байранд шалгарсан амжилтаараа ирэх 09 сарын 29-30-ны хооронд БНХАУ-д болох ФИБА 3х3 Ченгду дэлхийн их дуулгын тэмцээнд орох эрхээ авсан юм. 3х3 манай үндэсний баг тамирчдыг ирэх амралтын өдрүүдэд БНХАУ-д болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?