Сугалаа хатуу таарсан. Реал Мадрид, Байер Мюнхений нэгтэй таараасай гэж хүссэн. Харамсалтай нь Ливерпүүлтэй таарчихлаа. Гэхдээ миний ингэж хэлж байгаа нь Ливерпүүлийг нөгөө хоёр багаас илүү гэж хэлж байгаа үг огт биш. Реал Мадрид, Байер Мюнхен бол агуу багууд. Ливерпүүл тэднээс хамаагүй доогуур. Хамгийн осолтой нь Ливерпүүл бол ялалтын төлөө бүхнийгээ зориулж чаддаг, дээр нь хожигдсон ч алдах зүйлгүй баг. Энэ л хамгийн аймшигтай мэдрэмж төрүүлж байна гэж Рома-гийн хагас дамжуулагч, Бельгийн шигшээ багийн тамирчин Найнголан онцоллоо.