ЛИВЕРПҮҮЛ 5:2 РОМА НӨГӨӨ Л ГАЙХАЛ МОХАММЕД САЛАХ...

2018-04-25  

ЛИВЕРПҮҮЛ 5:2 РОМА НӨГӨӨ Л ГАЙХАЛ МОХАММЕД САЛАХ...36', 46', 56', 61' 

Өдгөө 25 настай, Ливерпүүлийн довтлогч, Египтийн шигшээ багийн ахлагч Мохаммед Салахын үнэ хөлбөмбөгийн ертөнцөд хадах нь ойлгомжтой боллоо. Дөнгөж нэг хоногийн өмнө Английн Премьер Лигийн Оны шилдэг хөлбөмбөгчний шагнал хүртсэн Салах ээлжит шуугианаа тарьж, тоглолтын гол баатраар тодорлоо. Тэр Ливерпүүлд ирэхээс өмнө өөрийн тоглож байсан Италийн Рома багийнхаа шигүү хамгаалалтыг сэт цохиж эхний үеийн 36, 46 дахь минутанд гоолдлоо. 

Салахыг гоолдох хүртэл Джекогоор толгойлуулсан Ромачууд хурц довтолгооныг хийж, тун тэнцүү тоглолт үзүүлж байв. Мане гоол хийх бүрэн боломжоо алдсаны хариуг Рома-чууд барих дөхөв. Рома багийн хагас хамгаалагч Каробоны 16-ийн гаднаас цохисон бөмбөг хаалгачийн гараас ойж, хөндлөвч цохиод гарснаар, Ливерпүүлд аз тохиолоо. Энэ бөмбөг гоолоор төгссөн бол ямархуу хүнд нөхцөлд Ливерпүүл унах байсныг төсөөлөхөд бэрх. Цочироо авсан Ливерпүүл довтолгоогоо нэмж, Салах гоолдлоо. 16 дотроос 90-ийн буланд цохиж эхний гоол, ганцаараа гарч ирэн хаалгачийг давуулан зөөлөн цохисноор 2 дахь гоолоо оруулж, багаа сэргээлээ. 

Лондонгийн цэнгэлдэх хүрээлэн нүргэлсээр байв. Хоёрдугаар үед Рома мөн л учраа олсонгүй. Фирмино, Мане, Салахын гурвал Ромагийн хаалтыг сэт цохисоор. 56 дахь минут. Ээлжит довтолгоо, Салахын дамжуулалт, Мане газраар шороон буландав. Харьцаа 3:0 болж, Мане нэгдүгээр үеийн алдаагаа залруулж чадлаа. Харин 61 дэх минутанд гоолын харьцаа 4:0 болов. Мөн л Салах баруун жигүүрийг сэт цохиж, хаалгачийн өмнүүр хөндлөн дамжуулалт өгснийг Фирминод ердөө л чихэх үлдлээ. Ийнхүү Салах 2 гоол хийж, 2 гоолын дамжуулалт өгч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. 68 дахь минут 5 дахь гоолын бороог Фирмино булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж, хаалгачийн өмнүүр ойлгон хийв. Ийнхүү Рома хотыг зорихдоо 5 гоолын зөрүүтэй итгэл дүүрэн очих нь гэж бодож дуусаагүй байтал байдал өөрөөр эргэчихэв. Салахыг сэлгэж үзэгчийн суудалд шилжүүлсэн нь багийн довтолгоог илт сулруулж, Джекогийн " манайхтай тоглохдоо амраарай" гэсэн хүсэлт сүүлийн 15 минутанд биелэв. Салахыг амрах зуур Джеко нэг гоол оруулж, улмаар 11 -ийн торгуулийн цохилтоор онооны харьцаа 5:2 болж ойртлоо. 5:0 -ээр төгссөн бол финалд хүрэх билетээ Ливерпүүл захиалчихлаа л гэж итгэл дүүрэн хэлж болох байсан. Харин 5:2 бол тэгэхэд бас хол тоо. 3 гоолын зөрүүг талбай дээрээ Рома арилгаж, Барсаг мулталсныг мартах учиргүй. Ямар ч гэсэн Ливерпүүл 3 гоолын зөрүүтэйгээр Рома хотыг 7 хоногийн дараа зорино. Хуучин цэнгэлдэхдээ Салах нэг гоол оруулчихбал Рома ч бас хүндрэх талтай. Клоппын тактик, төлөвлөгөө бол дан хамгаалах биш, сөрөг довтолгооноор гоолдох байх болно гэдэгт итгэлтэй байна. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Liverpool fan:Liverpool Londond bish Liverpoold baidag. Mun stadioniig ni Anfield gedeg shuu. Amjilt control.mn 2018-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?