ЖУПП ХИНКЛЭС : МИНИЙ АМЖИЛТ БОЛ ЗАРИМ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ХУВЬД МӨРӨӨДӨЛ

2018-04-25  

Ингэж Байер Мюнхен багийг өндөр амжилтанд хүргэсэн Жупп Хинклэс хэллээ. Тэрбээр өөрийн удирдсан Байер Мюнхен багаа Аваргуудын Лигийн аваргын цомыг өргүүлчихээд Пеп Гвардиоллад 2013 онд шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш Байер Мюнхен Пеп Гвардиолла болон Анчелотти нарын удирдлага дор тогтмол шөвгөрч буй ч Аваргуудын Лигийн цомыг дахин хараахан өргөж амжаагүй явна. Тэгвэл Жупп Хинклэс өнгөрсөн жил Байер Мюнхендээ буцаж ирсэнээс хойш тэд нэг ч хожигдолгүй явна. Тэрбээр багаа дор хаяж финалд хүргэдэг чадварлаг дасгалжуулагч.

Өнөө шөнийн тоглолт хэрхэхийг ч хөлбөмбөгийн хорхойтнууд тэсэн ядан хүлээж байна. Тэгвэл Жупп Хинклэс , -Зарим дасгалжуулагчийн хувьд миний хүрсэн өндөрлөг бол мөрөөдөл. Би сэтгэл хөдлөлөөр багаа удирддаггүй онцлогтой. Мэдээж эмоци бол тоглолтын явцад хэнийг ч үл тойрно. Реал Мадридтай өнөөдөр хийх тоглолт бол маш үзүүштэй тоглолт болно. Бид хувь тоглогчийн ур чадвараас илүүтэйгээр багийн тоглолтыг урдаа барих болно. Би амьдралдаа олон гайхалтай дасгалжуулагчтай учирсан. Йохан Круйф, Марсело Липпи нарын. Зинадин Зидан бол тэдний нэг. Би түүнийг хүндэтгэж байна. Түүний удирдлага, заавар бол Реал Мадридын амжилтын түлхүүр. Тэгэхээр хоёр хүчирхэг багийн гайхалтай тоглолт болно. Фенүүд сайхан тоглолт үзнэ гэж сэтгэгдлээсээ хуваалцав.

Жич : Парис Сан Жермен багт 3:0-ээр хожигдсоны дараа Байер Мюнхений ерөнхийлөгч тухайн үеийн дасгалжуулагч Анчелоттиг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Жупп Хинклэсийг 2018 оны хөлбөмбөгийн улирал дуустал ажиллахыг урьсан. Тэрбээр Германы Бундеслигт багаа түрүүлүүлэх нь нэгэнт тодорхой болсон. Хамгийн гол нь Аваргуудын Лигт дахиж нэг ч хожигдолгүй шөвгийн дөрөвт шалгарсан. Өмнө нь хожигдсон Парис Сан Жерменийг талбай дээрээ 4:0-ээр хожиж, хариуг нь барьсан. Удирдсан багаа Аваргуудын Лигийн финалд хүргэдэг амжилтаа давтах байх гэж түүнээс хүлээж байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?