ФИЛАДЕЛЬФИ 76 ХОЁРДУГААР ШАТАНД ШАЛГАРЛАА

2018-04-25  

Дорнод бүсийн гуравдугаар байраар плэй-оффд шалгарсан Филадельфи 76 болон Майами Хит багуудын цувралын тав дахь тоглолт “Уэльс Фарго” центрт болж өндөрлөлөө.

Тоглолтын эхний хагас эн тэнцүүхэн өндөрлөсөн ч гуравдугаар үеээс талбайн эзэн Филадельфи 76 илүүрхэж 14 онооны тэргүүлэл авч үүнийгээ тоглолтын төгсгөл хүртэл хадгалснаар үндсэн цагт 104:91-ээр буулгаж авсан юм. Энэ өдөр талбайн эздээс ЖЖ Рэдик 27 оноо, Жоел Эмбийд 19 оноо 12 самбар, Бэн Симмонс 14 оноо 10 самбар 6 оновчтой дамжуулалт өгчбагаа ялалтад хөтөлсөн юм.

Ингэснээр Филадельфиа цуврал тоглолтод 4:1-ээр илүүрхэж хоёрдугаар шатанд шалгарч байгаа юм. Тэд хамгийн сүүлд 2012 онд Дорнод бүсийн нэгээр шалгарсан Бостон Селтиксийг ялж хоёрдугаар шатанд шалгарч Майами Хитд хожигдож байсан билээ. Филадельфи 76 баг хоёрдугаар шатанд Бостон Сэлтикс Милоуки Бакс багуудын ялсантай нь тоглох болно.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?