ЭХНИЙ ТУЛААНД ЛИВЕРПҮҮЛ ИЛҮҮРХЛЭЭ

2018-04-25  

Европийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Аваргуудын лигийн таван удаагийн аварга Ливерпүүл “Анфилд рөүд” цэнгэлдэхдээ Италийн Ромаг хүлээн авч 5:2-оор яллаа.

Ливерпүүлийн дасгалжуулагч Юрген Клопп довтолгоондоо тааамаглаж байсан ч лан Сайдо Мане, Мухамед Сала, Роберто Фирмино нарыг гаргасан бол Ромагийн довтолгоонд Эдин Жеко тоглосон юм. Тоглолтын эхнээс Ливерпүүл довтолж Сайдо Мане хоёр ч гоолын боломжийг салхинд хийсгэсэн. Харин 35 дахь минутанд Мухамед Сала хувийн ур чадвараа гайхуулж эхний гоолыг оруулсан. Энэ үеээс Ромагийн хамгаалатын зохион байгуулалт алдагдаж үеийн төгсгөлд Салда дахин нэг гоол оруулж багийнхаа тэргүүлийг баталгаажуулсан.

Ливердүүлийн довтолгоо үүгээр зогссонгүй хоёрдугаар үеийн 56 дахь минутанд Сайдо Мане Салагийн дамжуулалтаар гоолдож тоглолтын хувь заяаг шийдэж орхив. Үүний дараа Бразил довтлогч Роберто Фирмино 61 болон 68 дахь минутанд гоол оруулж Ливерпүүл 5:0-ээр тэргүүлж эхэлсэн.

Тоглолтын төгсгөл 81 дэх минутанд Эдин Жеко Ромагаас эхний гоолыг оруулсан Перотти 11 метрийн торуулийн цолхилт амжилттай болгосноор өндөрлөсөн юм. Ингэснээр долоо хоногийн дараа явагпах хариу тоглолтод Рома 3:0-ялж байж финалд шалгарах хүн даалгавартай тулж байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?