ЗИНАДИН ЗИДАН : БАЙЕР МЮНХЕНИЙГ ТАЛБАЙ ДЭЭР НЬ ХОЖНО ГЭДЭГ АМАРГҮЙ Ч БИД ЧАДЛАА. ГЭХДЭЭ ТОГЛОЛТ ӨНДӨРЛӨӨГҮЙ

2018-04-26  

-Нэгдүгээр үеийг бид сул тоглосон. Дамжуулалт, хамгаалалт, довтолгоо аль аль нь бүтэл муутай байсан. Бөмбөгөө ч удаан барьж, довтолгоогоо ч эхлүүлж чадахгүй байсан. Үр дүнд нь бид хаалгандаа гоол алдсан. Энэ бурууг ганц хаалгачдаа үүрүүлж болохгүй. Багийн алдааны үр дүн байсан.

Харин завсарлага бидэнд үр дүнгээ өгсөн. Бид бөмбөгийг илүү хянах болсон, талбайг хяналтандаа авсан. Рафинагийн алдааг ашиглаж Марсело тооны харьцааг тэнцүүлсэн бол сэлгээгээр орсон Асенсио холын цохилтоор тоог 2:1 болгож, тэргүүллийг Реал Мадридад авчирсан. Хаалгач маань ч гурвын гурван гоолын цохилтыг хааж чадсан. Хоёрдугаар үе бол биднийх болсон. 2:1-ээр Байер Мюнхенийг талбай дээр нь хожлоо. Баяртай байна. Гэхдээ хариу тоглолт хүлээж буй. Ювентус ч талбай дээрээ 3 гоол алдсан гашуун сургамж арилаагүй хэвээр. Тэгэхээр бид хариу тоглолтдоо огт өөр тактик ашиглах болно. Ямар ч гэсэн эхний тоглолтонд хожиж чадсандаа сэтгэл хангалуун байна. 

 

 

 

Э.ДҮҮРЭНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?