БАЙЕР МЮНХЕН ФИНАЛД ХҮРЧ ЧАДАХГҮЙ, ЯАГААД ...

2018-04-26  

Байер Мюнхен Аваргуудын Лигт 5 удаа түрүүлсэн. Бундеслигтээ энэ улиралд 5 тоглолтын өмнө Аваргын болзлоо хангасан. Ийм баг. Гэхдээ Байер Мюнхен Аваргуудын Лигийн финалд үлдэж чадахгүй. Гол шалтгаан нь Бундеслигт тэдний багт өрсөлдөгч байхгүй. Германы сайн гэх бүх хөлбөмбөгчдийг бусад багаасаа урвуулж Байер Мюнхенд авдаг. Тиймээс дотоодын өрсөлдөөн туйлын багатай.

Хоёрдугаарт, Роббен, Рибери нар нь 36 нас хүрч, хурд хүч нь илэрхий буурсан. Мэргэн бууч Левандовский нь Аваргуудын Лигт дөнгөж 6 гоол оруулсан. Энэ бүхэн нь Байер Мюнхен Германдаа аваргалж болох ч, европод өрсөлдөхөд улам хүнд болж буйн дохиог өгч байна. Эхний дохиог Францын Парис Сан Жермен баг 3:0 хожиж өгч байсныг саная. Эхний тоглолтыг талбай дээрээ 1:2-оор хожигдсон Байер Мюнхенд хариу тоглолтонд Реал Мадридыг талбай дээр нь хожно гэдэг хүнд хэцүү даалгавар. Гэхдээ алдах юмгүй хүн осолтой гэдэг. Байер Мюнхенд алдах, цэнэх зүйл үгүй болсон.

Ямар ч гэсэн хариу тоглолт эхний тоглолтоос илүү өрнөлтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Байер Мюнхен финалд хүрнэ гэдэг бол ... Үлгэр шахуу юм, энэ жилдээ.

 

 

 

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?