Д.РОССИ ( РОМА) : УРТ ДАМЖУУЛАЛТААС БОЛЖ БИД ХОЖИГДСОН, ГЭХДЭЭ НАЙДВАР ТАСРААГҮЙ...

2018-04-26  

Барселонатай тоглосныг бодвол бидэнд аз тутсан. Эхний 20-25 минут бол биднийх байсан. Бид талбайг бүрэн хяналтандаа байлгаж чадсан. Ливерпүүлчүүдийг талбайн дунд хэсгээр дамжиж довтолно гэсэн тооцоог бид гаргасан байсан. Тэр ёсоор явж байтал гэнэт урт, холын дамжуулалтууд орж ирсэн. Ливерпүүл илүү хурдтай тоглогчтой учир бидэнд хүндрэл учирч эхэлсэн. Юу юугүй 2 гоол алдсан. Хоёрдугаар үед нэмж 3 гоол алдсан. Аз болоход бид оройтсон ч гэсэн 2 гоолыг нөхөж чадсан. Хариу тоглолтын өмнө өмнөх тоглолтоо дахин нэг үзэж, сайтар дүн шинжилгээ хийх шаардлагатай. Одоо бидэнд дахиад л 3 гоол хийх хэрэгтэй боллоо. Ливерпүүл бол Барсагаас илүү түвшингүй. Бид Барсагийн хаалганд дутуу 3 гоолоо зоож чадсан. Тиймээс эргэлзэх зүйл алга. Ливерпүүлийн хаалганд тэр 3 гоолыг мөн л зоох болно гэж Рома багийн ахлагч Медиаспортод ярилцлага өгсөн байна.

 

 

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?