КЛИВЛАНД КАВАЛЕРС ЦУВРАЛЫГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2018-04-26  

Дорнод бүсийн плей-оффын нэгдүгээр шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр өнгөрсөн улирлын дэд аварга Кливланд Кавалерс Индиана Песэрс багуудын цувралын тав дахь тоглолт явагдлаа. Индина Песэрс эхний хагаст давамгайлж 56-49 харьцаагаар тэргүүлсэн. Харин гуравдугаар үед хангалтгүй тоглож 17 оноо авч 32-ыг алдав. Шийдвэрлэх дөрөвдүгээр үе 81-73 харьцаагаар Кливлэндийн тэргүүллээр эхэлсэн ба тоглолт дуусах эгзэгтэй мөчид 95-95 харьцаатай үргэлжилж байв. Тоглолт өндөрлөхөд гурван секунд дутуу байхад Леброн Жеймс холын зайн шидэлт амжилттай болгож Кливланд Кавалерс үндсэн цагт 98:95-аар ялалт байгуулсан юм. Ингэснээр Кавалерс цуврал тоглолтыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Энэ өдөр Леброн Жеймс 44 оноо , 10 самбараас бөмбөг авалт, найман оновчтой дамжуулалт өгч тоглолтын шилдгээр нэрлэгдсэн байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?