ДЭЛГЭРМАА, ДОЛЖИНЗУУ, УНДРАМ НАР ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР ШВЕДИЙГ ЗОРИЛОО

2018-04-27  

Шведэд болох Ширээний Теннисний ДАШТ-нд Монголын эмэгтэй баг оролцохоор Швед улсыг өнөөдөр зорилоо.

Монголын багийг төлөөлж улсын аварга, спортын мастер М.Дэлгэрмаа, спортын мастер Б.Должинзуу, дэд мастер М.Ундрам Дэлхийн аваргад оролцох юм байна. Энэ жилээс эхлэн Дэлхийн аваргын журамд өөрчлөлт орж, рейтингээрээ эхний 72-т эрэмблэгдэж буй багууд оролцож буй. Монголын эмэгтэй баг 68-72 -р байрыг хуваан эзэлдэг юм байна.

Харин эрэгтэй багийн хувьд хэдийгээр 72-д эрэмблэгдэж байсан ч, олон улсын тэмцээн уралдаан оролцож, оноо цуглуулаагүй учир шинэ журмаар Дэлхийн аваргад оролцох эрхээ хасуулсан байна.

Зөвхөн 72 дотор эрэмблэгдэх нь чухал биш, ОУШТХ-ны каленьдарчилсан олон улсын тэмцээн уралдаанд оролцохгүй аваас Дэлхийн аваргад оролцуулахгүй гэдэг шинэ журмыг энэ оноос мөрджээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд, өнгөрсөн жил өсвөрийн Ази тивийн АШТ-д оролцсон нь байр сууриа хадгалж үлдэхэд нөлөөлсөн байна. Энэ жилийн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн улсын аварга Болор-Эрдэнэ Дэлхийн аваргыг өнжихэд хүрсэн. Учир нь ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг өмнө нь өгсөн байжээ. Охидын багийг Мэргэн дасгалжуулах юм байна. Охидууддаа амжилт хүсье.

 

 

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?