БАГИЙН ДҮНГЭЭР БНХАУ-ЫН ТАМИРЧИД ИЛҮҮРХЭВ

2018-04-30  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болж өндөрлөв. 

Энэ удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Макао, Иран, Ирак, Кыргыз зэрэг Азийн 40 гаруй улс орны 400 гаруй тамирчин оролцлоо. Улаанбаатар хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнтэй Азийн Бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль давхацсан нь тэмцээнд оролцогч орнуудын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Тэмцээн IFBB дэлхийн түвшин болон IFBB мэргэжлийн тамирчдын түвшин тогтоох сорилтой, тамирчид хувийн чансаагаа ахиулах боломжтой байсанд оролцогч орнууд, тамирчид ихээхэн ач холбогдол өгсөн байна.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй 49 ангилалд тивийн аваргууд тодорлоо. Багийн дүнгээр БНХАУ-ын тамирчид нэгдүгээр байр эзэлсэн бол Ираны тамирчин Азийн мистер-2018 цомын эзэн болов. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт бодибилдинг, фитнессийн УАШТ болж өндөрлөсөн. УАШТ-ний жин, ангиллын эхний байруудыг эзэлсэн тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан. Тиймээс манай баг тамирчид энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэл сайтай оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний өдрүүдэд Азийн бодибилдинг, фитнессийн холбооны конгресс хуралдаж алдаа, оноогоо хэлэлцэн, тэргүүнийхээ сонгуулийг явуулсан бөгөөд эл албан тушаалд Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир ялж, Азийн бодибилдинг фитнессийн холбоог тэргүүлэхээр болсон юм. Энэ нь монгол хүн Ази тивийн спортын холбоог удирдах, Монголын бодибилдинг, фитнессийн спорт тив, дэлхийн хэмжээнд хүрч хөгжсөний илэрхийлэл боллоо.

Манай улсын хувьд 2008 оны тавдугаар сард Бодибилдинг, фитнессийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2011 онд Бодибилдинг, фитнессийнАзийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Бодибилдинг, фитнессийн мастер залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн Бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж байв.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?