ЭХНИЙ ТУЛААНД СЕЛТИКС ИЛҮҮРХЛЭЭ

2018-05-01  

Плэй-оффын хоёр дахь шатанд учраа таарсан Бостон Селтикс Филадельфи 76 багуудын цувралын эхний тоглолт өнөө өглөө болж өндөрлөлөө. Эхний тулаанд Брэд Стивенсээс удирдуулсан Бостон Селтикс тактик бүрэн утгаараа хэрэгжиж 117-101 харьцаагаар ялсан юм. Бостон Селтиксын ТД гарденд болсон тоглолтод Ал Хорфорд 26 оноо, долоон самбар, Жесон Татум 28 оноо, Терри Розер 29 оноо, найман самбар, зургаан оновчтой дамжуулалт, М.Моррис 11 оноо авч багаа хожилд хөтөлжээ.

Филадельфи 76 багийн төвийн тоглогч Жоэл Эмбид 31 оноо, 13 самбар, таван оновчтой дамжуулалт, Бен Симмонс 18 оноо, 7 самбар, 6 дамжуулалт, Ж.Ж.Реддик 20 оноо, Д.Сарич 12 оноо, долоон самбар, М.Белинелли 11 оноо авсан ч холын зайн шидэлтүүд нь байндаа тусалгүй ялагдсан юм.

Цувралын хоёр дахь тоглолт Бостон хотноо Баасан гарагт явагдах хуваарьтай байна.

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?