А.НУРЛАН ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2018-05-01  

Казахстаны Атыра хотод сонирхогчийн боксын “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн үргэлжилж байна.

Олон улсын боксын холбооноос зохион байгуулж буй энэ тэмцээнд дэлхийд боксын хөгжлөөр тэргүүлэгч  Узбекстан, Киргизстан, Иран, ОХУ, Казахстаны 100 гаруй боксчид 10 жинд өрсөлдөж байгаа юм.

Монгол Улсаас  дасгалжуулагч,  спортын мастер Х.Хайнарын удирдлагад А.Нурлан, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг  нар оролцож медалийн  болзол хангажээ.

Энэ өдөр рингенд гарсан 56 кг-ын жингийн тамирчин А.Нурлан өрсөлдөгчөө ялж алтан медалийн төлөө Узбекистаны тамирчинтай тулалдахаар шалгарчээ. Тэрээр аваргын төлөө Узбекстаны Кушкаров Абдулаевтай тулалдах юм. Харин 64 кг-д тулалдаж хүрэл медаль зүүгээд байсан олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөөх тулаанд Казахстаны тамирчинд  ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Мөн 69 кг-д тулалдсан Б.Сүххуяг медалийн өнгө хувиргах тулаанд мөн ялагдал хүлээсэн байна.

Монголын баг тамирчид  энэ удаагийн тэмцээн өндөрлөсний дараа Казахстаны тамирчидтай хоёр сарын турш хамтарсан бэлтгэл хийж үргэлжлүүлэн  Алматы, Астана хотуудад болох цуврал тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөөд байгаа аж.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?