З.ЗИДАН : ХӨЛБӨМБӨГ ГЭДЭГ БОЛ ЭНЭ, УЙТГАР ГУНИГИЙГ Ч АВЧИРНА

2018-05-02  

Реал Мадрид бол агуу түүхтэй баг. Бид түүхийн хуудсаа баяжуулна. Хөлбөмбөг бол жаргал, зовлонг дагуулдаг. Байер Мюнхен гуниглаж байна. Энэ чинь л хөлбөмбөг шүү дээ. Би хөлбөмбөгчдөө өөрийн төрсөн үр шигээ хайрлаж, хамгаалдаг. Тэдний нэг бол Карим Бензема. Тэр гайхалтай тоглогч гэдгээ харуулж, 2 гоол орууллаа. Бид Ла Лигид түрүүлж чадахгүй болсон ч, Аваргуудын Лигт түрүүлэх болно. Реал Мадридын амжилт бол тамирчдын маань уйгагүй хөдөлмөр, түүний үр шим юм. Бензема бол цуцашгүй хөдөлмөрлөдөг. Бид бүхнийгээ ялалтанд зориулж чаддаг. Тиймээс Рома-Ливерпүүлийн хэн нь ч таарсан бай бид цомоо өргөх болно.

Байер Мюнхений хувьд, маш хүчирхэг баг. Нэгдүгээр үеийн эхний 3 минутанд тэд бидний хаалгыг гоолоор мялааж амжсан. Харин Бенземагийн 2 гоолын ачаар бид финалд шалгарлаа. Бид 2-р үед илүү сайн тоглосон. Киевд бид амжилтаа давтана, цомоо ч өргөнө. Яагаад гэвэл, Реал Мадрид ялагдал, бууж өгөх гэдгийг огт мэддэггүй баг.

 

 

Э.БАЛЖАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?