ХУП ХЭНКЛЕС : ТЭНЦЭХ ГЭДЭГ БИДНИЙ ХУВЬД ХОЖИГДОЛТОЙ АДИЛ ДҮН

2018-05-02  

Тун харамсалтай байна. Бид үнэхээр сайн тоглосон. Байерныг үүнээс илүү сайн тоглож байхыг би санахгүй байна. Бернау цэнгэлдэх хүрээлэнд 80,000 үзэгчийн өмнө хөлбөмбөг гэж юу байдгийг Байер Мюнхен үзүүллээ. 2:2 гэсэн тоо бол бидний хувьд хожигдол гэсэн үг. Энэ бол тайвшрах үр дүн биш. Бид хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Аваргуудын Лигийг орхих боллоо. Гэхдээ хоёр тоглолтыг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Өмнөх тоглолтын эхний үед бэртэл авсан Боутэнг болон Робберу нарыг суулгаж, тэднийг орлох тамирчнаа гаргах болсон. Энэ бол эхний тоглолтын эцсийн дүнд нөлөөлсөн. Энэ удаа ч Байер Мюнхен гол 5 тоглогчгүй тоглосон. Үүнийг тооцох л учиртай. Тийм хэдий ч хөмбөмбөгчид маань бүхнээ зориулсан. Эхний гоолыг ч оруулсан. Харин эцсийн дүндээ тэнцэж, цааш явах боломжоо алдлаа.

Тамирчид маань чадах бүхнээ хийсэн, гайхалтай тоглосон. Тамирчдаараа бахархаж байна. Энэ бол миний сүүлчийн тоглолт байлаа. 2013 оны финалд Дортмунд Боруссиятай таарсан. Одоо хангалттай. Нас сүүдэр ч өндөрсөж, 72 хүрсэн дасгалжуулагчийн хувьд ажлаа өгч байгаагаа мэдэгдэж байна. Харин Аваргуудын Лигт хэн түрүүлэхийг тааж хэлж чадахгүй нь. Рома-Ливерпүүлийн аль нь түрүүлэх вэ? гэдгийг хэлэхээс түдгэлзэе.

 

 

Э.БАЛЖАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?