РЕАЛ МАДРИД ИЛҮҮРХЭНЭ, ЛИВЕРПҮҮЛИЙГ ...

2018-05-03  

26-ны финалд Реал Мадрид, Ливерпүүл тулна. Аль аль нь хүчтэй довтолгооны гурвалтай. Мэргэн буучдыг Роналдо, Фермино, Салах, Мане 4 тэргүүлж буй нь ч санамсаргүй явдал биш. Энэ дөрвөн мэргэн бууч финалд оролцоно. Хүчирхэг довтолгоон. Энэ бол хоёр багийн давуу тал. Гэвч сул тал нь ижил. Реал талбай дээрээ 2 гоол алдсан бол Ливерпүүлийн хаалгач зөвхөн Роматай хийсэн сүүлийн 2 тоглолтонд л 6 гоол алдсан. Энэ бол тэдний сул тал. Харин Реал Мадридын дунд хэсэг хүчирхэг. Модрич, Тони Кроос нарыг хялбархан даван туулна гэж бэрх. Харин Ливерпүүл энэ тал дээрээ Реалаас дутна. Тиймээс мэргэжилтнүүд Реал Мадрид гурав дараалан цом өргөж, ялалтын цувралаа 6 болгоно гэж үзэж буй. Ливерпүүлийн аз түшиж хожиж гэмээнэ, тэд ч мөн 6 дахь цомоо өргөх болно.

 

 

Э.БАЛЖАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?