САГСАН БӨМБӨГИЙН 3X3 ШИГШЭЭ БАГ 2 ЖИЛ ДАРААЛАН ТИВИЙН АВАРГАД ФИНАЛД ШАЛГАРЛАА

2018-05-03  

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо /ФИБА 3х3/-ны 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шэньжен хотод 2018 оны 04 дугаар сарын 27-ноос 05 дугаар сарын 01-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн Ази тивийн аваргад эрэгтэй 22 улс, эмэгтэй 18 улс оролцлоо. Азийн аваргад Азийн шилдэг улсуудаас гадна Далайн хүчирхэг орнууд Шинэ Зеланд, Австралийн багууд оролцдог болсон нь тэмцээний чансааг улам өндөр болгож байна. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн аваргын урьдчилсан хэсэгт Хонконг, Вануату арал улс, Узбекистаны багуудтай орж Хонконг, Вануатуг хожин Узбекистан Улсад хожигдон хэсэгтээ 2-р байранд орж цаашид өрсөлдөх эрхийг авч чадалгүй тивийн аваргыг өндөрлүүлсэн. Харин Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Ази тивийн аваргыг чансаагаараа тэргүүлж А хэсгийн 1-р багаар Катар, Тайваний багуудтай таарсан. Эхний тоглолтонд Тайванийг 14:15 хожин Катарт маш хүнд тоглолтын эцэст 21:19 харьцаатай хожигдон хэсгээсээ 2-р байраар гарсан. Азийн аваргын хасагдах шатанд С хэсгийн 1-р байраар гарсан Йорданы багийг 21:12 харьцаатай хожин шилдэг 4-т шалгарсан. Хагас шигшээ ¼-ийн тоглолтоо Далайн орны хүчирхэг улс 2017 оны Ази тивийн аваргын алтан медалийн төлөө тааран тоглож байсан Шинэ Зеландын багтай дахин таарсан.

Тоглолтын эхнээс өөрсдийн тоглолтын хэмнэлд оруулж онооны тэргүүлэлтэй эхлэн тоглолтын турш тэргүүлсээр 21:16 харьцаатай хожин 2 дарааллан Ази тивийн аваргын финалд шалгарсан. Улмаар аваргын төлөө мөн л дэлхийн сагсан бөмбөгийн хүчирхэг гүрний нэг Австралийн багтай тоглолоо. Тоглолтын эхнээс Австралийн баг онооны тэргүүллийг аван манай багт боломж олгохгүй маш сайн тоглож байсан ч манай залуус даалгавраа амжилттай биелүүлэн үндсэн цагт 15:15 болон тэнцэн нэмэлт үе сунгасан. Нэмэлт үед эхний оноог аван нэг оноогоор тэргүүлж байсан Австраличууд итгэмээргүй холын зайн шидэлтийг оновчтой болгосноор анх удаагаа Ази тивийн аварга болж Монгол Улс мөнгөн медалийн эзэн боллоо.

Ази тивийн аваргын хүрэл медалийг Япон Улс Шинэ Зеландыг 21:20 харьцаатай хожин тивийн аваргын анхны медалиа Япончууд авлаа. Эмэгтэй төрөлд Шинэ Зеланд Улс алт, БНХАУ мөнгө, Австрали Улс хүрэл медалийг тус тус хүртлээ. Ази тивийн аваргын Бэлэгдлийн 3 тоглогчийн нэгээр Монгол Улсын шигшээ багийн довтлогч Энхбатын Дөлгөөн шалгарлаа. Тэмцээний үеэр ФИБА ТВ Монголын шигшээ багийн тоглогч Э. Дөлгөөнийг онцлон тусгай ярилцагыг авсан юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?