ХЬЮСТЕН РОКЕТС ТАЛБАЙДАА ЯЛАГДЛАА

2018-05-03  

Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны плэй-оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөө өглөө Өрнөд бүсийн бүсийн Хьюстон Рокетс баг талбайдаа Юта Жаз багийг хүлээн авч цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод хожил байгуулаад байсан Хьюстон Рокетс энэ удаа талбайдаа 116-108-аар ялагдал хүлээсэн юм. Юта Жаззаас Австрали залуу Жоё Инглэс гайхалтай байж 27 оноо авч багаа ялалтад хөтөлжээ. Харин анхны улиралдаа өрсөлдөж буй Д.Митчел 17 оноо, 11 дамжуулалт, Руди Гобер 15 оноо, 14 самбар, Деррир Фаворс 10 оноо авч жигдхэн сайн тогложээ.

Сэлгээнээс гарч тоглосон Алекс Бёркс 17 оноо, Же Краудер 15 оноо, 10 самбар авч багтаа тус хүргэсэн байна. Харин талбайн эздээс багийн лидер Ж.Харден 32 оноо, 11 дамжуулалт, Крис Пол 23 оноо, Капела 21 оноо, 11 самбар авсан ч баг нь ялалт байгуулж чадсангүй. Цувралын дараагийн тоглолт Юта Жазз багийн талбайд явагдах болно.

 

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?