ӨНӨӨДӨР ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨР

2018-05-04  

Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээр гарын эрүүл ахуйн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Энэ өдөр дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг байна.

2016 оны байдлаар дэлхий дээр 5 хүртэлх насны  5.9 сая хүүхэд нас барсны  9 орчим хувь нь суулгалт өвчний шалтгаантай байна.

Гараа савандаж угаах энгийн аргыг хэвшүүлснээр энэхүү нас баралтыг 50 хувиар бууруулах боломжтой  юм.

НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гараа 20 секундийн хугацаанд угаах шаардлагатай гэж зөвлөсөн байдаг бол ДЭМБ-аас 20 секунд нь зөвхөн гараа савандаж угаах хугацааг хэлж байгаа бөгөөд харин 40-60 секундийн хугацаанд угаах нь гараа усаар зайлах, савандаж угаах, дараа нь зайлах, хатаах гэсэн үе шатуудыг бүгдийг нь багтаасан гэж тайлбарласан байдаг.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?