БОСТОН ТАЛБАЙДАА ЯЛАГДСАНГҮЙ

2018-05-04  

Дорнод бүсийн плей офф-ын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Бүсийн дэд байраар плей офф-д шалгарсан Бостон Селтикс талбайдаа Филадельфи 76-г хүлээн авч 108:103-аар ялж цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэллээ.

Тоглолтыг Филаделфиагийн залуус эрчтэй эхлүүлж 22 онооны тэргүүллийг аваад байсан байсан ч хоёрдугаар үед Бостон эргэн ирэлт хийж онооны зөрүүг ойртуулсан. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед талбайн эзэд илүү тоглож ялалт байгуулсан юм.

Энэ өдөр Бостоноос Жэйсон Татум 21 оноо, Терри Розьер 20 оноо, долоон самбар, есөн дамжуулалт, Маркус Смарт 19 оноо, Аал Хорфорд 13 оноо, 12 самбар авч жигдхэн сайн тогложээ. Филадельфи 76-аас Жоел Эмбийд 20 оноо, 14 самбар, Ж.Ж Редик 23 оноо, Роберт Ковингтон 22 оноо авсан байна. Харин багийн гол тоглогч Бен Симмонс ердөө нэг оноо авсан юм. Цувралын гурав дахь тоглолт ирэх ням гарагт Уэлс Фарго центр-т явагдана.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?