ЭНТОНЫ ДЕВИС 33 АВЧ БАГАА ХОЖИЛД ХӨТЛӨВ

2018-05-06  

Өнөө өглөө үндэсний сагсан бөмбөгийн холбооны плэй-оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт болж өндөрлөлөө.

Өнгөрсөн улирлын аварга Голден Стет Уариорс Нью Орлиан Пеликансын талбайд зочилж цувралын гурав дахь тоглолтоо хийсэн юм. Эхний хоёр тоглолтод илүүрхээд байсан аваргаа хамгаалагчид энэ удаа 100:119-өөр ялагджээ. Пеликанс тоглолтын эхний хагаст 30:21-ээр илүүрхэж үүнийгээ тоглолтын төгсгөл хүртэл хадгалж чадсан юм. Энэ өдөр Энтони Девис 33 оноо, 18самбар авч багаа хожилд хөтөлжээ. Мөн Жрү Холидей 21 оноо, Никола Миротич 16 оноо авч сайн тоглолт үзүүлсэн байна. Үүнээс гадна Иан Кларк хуучин багийнхаа эсрэг гялалзаж  18 оноо авсан юм. Харин зочдоос Клэе Томпсон 26 оноо түүж багаа тэргүүлсэн бол Кевин Дурант 22 оноо, Стефен Карри 19 оноо авчээ. Ингэснээр Пеликанс цувралыг 2:1 болгож ойртууллаа.

Мөн энэ өдөр Өрнөд бүсийг тэргүүлсэн Хьюстен Рокетс Юта Жаззын талбайд зочилж 119:92-оор илүүрхэж  цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ. Хьюстен Рокетсоос Жемс Харден, Эрик Гордон нар 25 оноо авч багаа хожилд хөтөлсөн юм. Юта Жаззаас Донован Митчел 10 оноо авчээ. Тэрээр холын зайнаас долоон удаа довтолж хоёрыг нь л оноо болгосон юм. Цувралын дараагийн тоглолт Юта Жаззын  талбайд явагдана.    

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?