ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЕВРОП ТИВИЙН ШИЛДГҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018-05-07  

Бөхийн чөлөөт барилдааны Европ тивийн  аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн таван жингийн медалийн эзэд тодорч ОХУ-ын тамирчид гурван алтан медаль хүртсэн бол Азербайжаны бөхчүүд хоёр алтан медаль хүртсэн амжилтаар удаалсан юм. 

Эрэгтэйчүүдийн 57кг-ын жингийн барилдаанууд өрсөлдөөнтэй болж Оросын залуу тамирчин Заур Угуев шигшээд Азербайжаны Георгий Эдишерашвилид ялагдаж мөнгөн медальтай гэртээ харьжээ.

Харин 61кг-д Гажмурад Рашидов шигшээ барилдаанд Гүржийн шилдэг тамирчин Бека Ломтадзетай алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.  . Тэрээр хагас шигшээ барилдаанд 2016 оны тивийн аварга Туркийн бөх Рекаб Топалийг 4:0-ээр илүүрхсэн байна. Харин Ломтадзе Азербайжаны Задаг 12:0-ээр хожиж шигшээд шалгарчээ.

74 кг-ын жинд Туркийн Демиртас Сонер болон Францийн Зелимхан Хаджиев нар шигшээд шалгараад байна. Дэлхийн аварга Италийн тамирчин Франк Чемизо хагас шигшээ барилдаанд Демирьастай хүч үзэж 3:3-ээр тэнцсэн ч онооны чанараар ялагджээ.  

Та бүхэнд тэмцээний медальтнуудыг танилцуулъя.

57 кг:

1. Георгий Эдишерашвили (Азербайжан)

 2. Заур Угуев (ОХУ)

3. Владислав Андреев (Беларусь), Стеван Мичич (Серби)

65 кг

1. Хажи Алиев (Азербайжан)

2. Ильяс Бекбулатов (ОХУ)

3. Селахаттин Килищалаян (Турк), Владимер Хинчигашвили (Гүрж)

70 кг:

1. Магомед Курбаналиев (ОХУ)

2. Магомедмурад Гаджиев (Польш)

 3. Зураби Якобишвили (Гүрж), Муртазали Муслимов (Азербайжан)

79 кг:

 1. Ахмед Гажимагомедов (ОХУ)

2. Мартин Обст (Герман)

3. Жабраил Гасанов (Азербайжан), Михали Наги (Унгар)

97 кг:

1. Владислав Байцаев (ОХУ)

2. Александр Гуштын (Беларусь)

3. Нурмагомед Гажиев (Азербайжан), Элизбар Одиказе (Гүрж)

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?