ФИЛАДЕЛЬФИА 76 ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА

2018-05-08  

 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Дорнод бүсийн дэд байраар плей оффод шалгарсан Бостон Селтикс хоёрдугаар шатанд Филадельфиа 76 багтай өрсөлдөж байгаа.
 
Багуудын цувралын гурав дахь тоглолт өнөө өглөө явагдаж 103-92 харьцаагаар Филадельфиа 76 ялалт байгуулжээ. Энэ өдөр Жоэл Эмбид 15 оноо, 13 самбар, Бен Симмонс 19 оноо, 13 самбар, таван дамжуулалт, Дарио Сарич 25 оноо, найман самбар авчээ. Филадельфигийн сэлгээнээс Т.Ж.Мкконелл гялалзаж 19 оноо, долоон самбар, таван дамжуулалт өгч гялалзжээ. Харин Бостон Селтикс багаас Ал Хорфорд 10 оноо, 10 самбар, Жесон Татум 20 оноо, Терри Розер 11 оноо авсан байна. Ингэснээр Филадельфи 76 цувралыг 3:1болгож ойртуулж байгаа юм. Цувралын дараагийн тоглолт Пүрэв гарагт Бостон Селтиксийн талбайд явагдах юм.

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?