Дэлхийн хамгийн өндөр үнэтэй дасгалжуулагч Пеп Гвардиоллаг сонирхож буй баг олон. Сүүлийн жилүүдэд тэр Барселона, Байер Мюнхен, Манчестер Сити багуудыг удирдсан. Түүнээс Барсад 4, Байер Мюнхенд 3, Манчестер Ситид 2 дахь жилээ үдэж байна. Ялалт дүүрэн он жилүүд байсан. Тэр ялалтын цувралаа ч Английн Премьер Лигийн аваргын цомыг өргөснөөр үргэлжлүүлж байна. Түүний гэрээ ирэх улирлын төгсгөлд дуусах тул "Пеп Гвардиолла ямар сонголт хийх бол?" гэдэг асуулт хөлбөмбөгийн ертөнцийн анхаарлыг татаж байна.
-2020 оны 6-р сард гэрээ дуусна. Энэ улиралд түрүүлсэн ч гэсэн төгсгөлөө сайн өндөрлөх хэрэгтэй. Манчестер Сити багтаа дахиад нэг жил ажиллана. Ирэх жилийн төлөвлөгөөн дээр анхаарна. Хэнийг явуулах, хэнийг шинээр худалдан авахаа шийднэ. Нэг жил гэдэг бол хөлбөмбөгт бага хугацаа биш. Багийн удирдлагуудтайгаа ярилцана. Тэгэж байж л шийднэ. Өнөөдөр ямарваа нэг шийдвэр гаргах, тэр тухай ярихад эрт байна.
Д.БАТЖАРГАЛ