Энэ бол асуудал. Дасгалжуулагчийн туслах гэдэг бол дасгалжуулагчаас ч үнэтэй байдаг гэдэг. Тэгвэл он удаан жил хамтдаа зүтгэсэн өөрийн туслах серби эр Желжко Бувакаас салах шийдвэрээ Клопп гаргасан байна. - Тэр сүүлийн хагас жил үндсэн багаасаа хөндийрсэн. Ажилдаа огт оролцохоо больсон. Энэ шалтгаанаар Желжког ажлаас нь чөлөөллөө гэж Клопп мэдэгдсэн.
Харин Желжко ямар нэг хариу мэдэгдэл хийсэнгүй. Түүний хувьд Клопыг Германы Майнц, Боруссия Дортмунд, Английн Ливерпүүлд ажиллах хугацаанд хамтдаа зүтгэсэн нэгэн. Боснийн шигшээ багийн довтлогч байсан ийм нэгэн түүхтэй дасгалжуулагч юм. Түүнийг одоо бусад дасгалжуулагчид ч сонирхох нь ойлгомжтой. Магадгүй тэр Клоппын хүсээд буй Байер Мюнхенийг ч зорьж магад. Учир нь , Югослав улсын далбаан дор шигшээ багт хамт тоглож явсан түүний үеийн хорват эр Байер Мюнхены дасгалжуулагчаар очих болсон.