АЗИЙН АВАРГААС ХОЁР МӨНГӨ, НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ЗҮҮГЭЭД БАЙНА

2018-05-12  

Бөхийн чөлөөт барилдааны өсвөрийн энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентэд эхэллээ.

Тэмцээнй эхний өдөр охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаан болж, манай улсаас охидын 40 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Батсайханы Номун, 69 кг-д Архангай аймгийн тамирчин Ганболдын Намуунцэцэг нар мөнгө, 61 кг-д Завхан аймгийн тамирчин Батхуягийн Оюунгэрэл хүрэл медаль зүүжээ.

40 кг-д Б.Номун хэсгийн барилдаанд Энэтхэгийн Светег цэвэр, Казахстаны Марал Тангарбергеноваг 9:2-ээр, хагас шигшээд Японы Коконэ Йокохамаг 8:4-өөр, эзэн орны Миножахон Самиевад цэвэр ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон юм. 61 кг-д Б.Оюунгэрэл хэсэгтээ БНХАУ-ын Зао Кинийг 9:2-оор ялсан ч Энэтхэгийн Аншу Аншуд 1:4-өөр ялагдав.

Хагас шигшээд Японы Рүка Натамид 0:4-ээр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Агсунгул Азизоваг цэвэр ялсан. 69 кг-д Г.Намуунцэцэг хэсгийн барилдаанд БНХАУ-ын Зан Менгвейд 0:4-өөр ялагдсан ч Японы Риерү Одаг 2:1-ээр ялсан. Хагас шигшээд Энэтхэгийн Аншу Гужжарыг 7:4-өөр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Хятадын Зан Менгвейд дахин учраа таарч оноогоор цэвэр ялагдлаа.

Өнөөдөр 46 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Алтанцэцэгийн Отгонзаяа, 53 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Мөнхбатын Пүрэвтунгалаг нар хэсэгтээ нэг ялж, хоёр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?