Одоогоос сар хүрэхгүйн өмнө Дорнод аймагт нэгэн хятад иргэн монголын газар нутгийг “миний газар нутаг” хэмээн өмчирхөж байсан бичлэг тарсан билээ. Ингэхдээ бүр УИХ-ын гишүүн асан хүний өөдөөс ийм “ТОМ ЗАН” гаргаж байсныг үзэгч, уншигч авхай нар санаж байгаа биз ээ.
Тэгвэл саяхан Өмнөговь аймагт мөн л хятадууд томорхож, өөрийн газар нутаг дээр буй мэт дураараа дургиж байгаа бичлэг тархжээ. Энэ удаад бас нэгэн хятад иргэн хятад улсын дугаартай машинтайгаа Өмнөговь аймагт давхих бөгөөд дуртай үедээ өөрийн дугаараа монгол дугаараар сольдог ажээ.
Уг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд гадны улсын дугаартай авто машин монголын нутаг дэвсгэр дээгүүр явах хориотой бөгөөд явах тохиолдолд хүсэлт гаргаж зөвшөөрөл авсны дараагаар Замын цагдаагийн хамгаалалттайгаар тухайн нутаг, байршилд хүргэдэг журамтай. Гэвч энэ хууль, дүрэм огтхон ч мөрдөгдөхгүй байгаан дээр үүнийг нь далимдуулан хятад иргэд дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж байгаа хэрэг юм.
ХАРИН ЭНЭ БҮХЭНД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ХЭН ХУУЛИА МӨРДҮҮЛЭХ ВЭ ГЭДЭГ АСУУЛТ ҮЛДЭЖ БАЙНА !!!