ХАКУХО, КАКҮРЮҮ НАР ХОЁР ДАХЬ ДАВААГАА АВЛАА

2018-05-15  

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Митакеүмиг яллаа. 

Тэрээр Митакеүмитай долоо таарч барилдахдаа хоёр удаа өвдөг шороодож байсан юм. Энэ өдөр 71 дэх екозуна Какүрюү М.Ананд Тамаваши Б.Мөнх-Оргилыг зөрүүлж татаад хоёр дахь даваагаа авлаа. М.Ананд хоёр даваатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байгаа бол Тамаваши Мөнх-Оргил хоёр дахь унаагаа авчээ. Харин озэки Гоэйдо Шохозанаар хоёр дахь даваагаа авсан юм.

Хоёр дахь өдөр сэкивакэ Точиношин Абиг, Ичиножёо А.Ичинноров Кайсейг тус тус давж даваагаа ахиулжээ. Маэгашира цолтой бөхчүүдээс өнөөдөр манай хоёр бөх эхний даваагаа авлаа. Чиёошома Г.Мөнхсайхан өрсөлдөгч Рюудэнг тонгорч давсан бол Араваши Э.Дөлгөөн жин багатай өрсөлдөгч Ишиураг дэвжээнээс ёрикири мэхээр ялсан байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?