Х.АМАРТҮВШИН ХОЛИМОГ ТУЛААНААР АВАРГА БОЛОВ

2018-05-15  

"ММА" буюу холимог тулааны шилдэг тамирчдын нэг Х.Амартүвшин АНУ-д явагдсан “Chosen Few” тулааны аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж ялалт байгуулжээ.

Х.Амартүвшин энэ удаа дээд жиндээ өрсөлдсөн бөгөөд 77 кг-д 180 см өндөртэй АНУ-ын тулаанч Дарин Олиртой тулалдсан юм. Тулаан гурван үе үргэлжилж Х.Амартүвшингийн баруун, зүүн гарын тэсрэлттэй цохилтууд ээлж, дарааллан байндаа туссанаар шүүгчдээс илүү үнэлгээ авчээ.

Монгол Улсын гурван удаагийн аварга болж байсан тэрээр олон улсын тавцанд холимог тулаанаар арван удаа тулалдаж зургаан удаа ялж дөрөв ялагдсан юм.

Тэрээр Монголын тулаанчдаас MMA-ийн төрөлд АНУ-д аварга болсон анхны тамирчин болсон түүхэн амжилт үзүүллээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?